БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил 79 дэх жилдээ золгож байна.
“Монгол генералуудын өдөр”-ийг угтан Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан үе, үеийн генералуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал М.Энх-Амар, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Л.Болдбаатар, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нарын алтан мөрдэст генерал цолтнууд төрөн гарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өөлхөн тайрдас ихтэй юмаа ниа ниа