Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр айсуй. Энэ өдөр зөвхөн хэвлэлийнхний бус хэвлэн нийтлэгчдийн өдөр юм. Хэвлэл бол үзэл бодлын индэр учраас бид бүгдийн дуу хоолой билээ.Тэгвэл энэ өдрийг Монгол Улс хэрхэн угтах гэж байна вэ. Ер нь бол өмнөх жилүүдтэй харьцуулахад маш олон сэтгүүлч хууль, шүүхийн шатанд шалгагдаж байна. Энэ талаар МСНЭ, Глоб интернэшл ТББ-аас албан ёсоор тоо баримт гаргаж байгаа гэж найдна.
Сэтгүүлчид бол эрх мэдэлтнүүдийн авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн сэжүүрээс дөнгөж сөхөөд л шүүхэд дуудагддаг. Тэдний дарамт, шахалт улам л нарийсаж байна. Гэхдээ өнөөдөр Монгол Улс түүхэндээ анх удаа, улсын хэмжээнд авлига, албан тушаал, эрх мэдэлтнүүдийн төрөөс хулгайлсан том хэргүүдийг шүүж байна.
Хөгжлийн банкны луйвар, Тавантолгой дахь “Нүүрсний хулгай”, цаашилбал энэ загвараар аймаг, сумынхаа төсөв хөрөнгийг цөлмөж, улсаа тоносон хэчнээн “жараахай” сэлгүүцэж байгаа бол. Энэ талаар шүгэл үлээж, сэдэв хөндөж, эрэн сурвалжилсан хэчнээн сэтгүүлч байгаа бол. Тэд тэр тухай бичсэнийхээ төлөө хэчнээн удаа шүүхэд дуудагдаж, тайлбар, байцаалт өгсөн бол.
Ганцхан жишээ хэлэхэд, нэг аймгийн Засаг даргыг томилолт нэрээр 15 удаа гадаад орноор аялсан тухай бичсэн сэтгүүлчийг “13-хан удаа гадагшаа явсныг чи 15 гэж бичиж гүтгэсэн байна” гээд цагдаа нь хэрэг үүсгээд торгууль төлөөс тавьж байлаа. Үйлдэл нь тогтоогдсон байхад тоо зөрлөө гээд шүгэл үлээсэн сэтгүүлчийг буруутгасан. Төрийн өмчид байгаа техникийг худалдан борлуулахаар гадаад улсад очиж наймаа, хэлэлцээ хийгээд ирсэн албан тушаалтны тухайд бичсэн сэтгүүлч үйлдлийг нь бичихдээ улсын нэрийг зөрүүлсэн хэргээр жинхэнэ хэрэгтний өмнөөс шоронд явахыг шахсан удаатай. Монгол Улс бугшмал хэргүүдийг сөхөж, хариуцлага тооцож буйн хэрээр сэтгүүлчдийн байгууллага маань зөвийг бичээд буруудсан, хэлмэгдсэн сэтгүүлчдээ энэ өдөр цагаатгаасай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
taxi co. compani dasholzii chini neg iher hamatn chien reket higel bimbadorj nimahuu geed odoo bolidoh tegehu. chmaiag bodol orobdol shoorond ogsongui.
dasholzii chini neg iher bandi reket higel ee huug ohin mine laaahne. bimbajab genuu tee.
dash-olzic hi nadah bimbajab ged uchure reket bolulacha