Оршин суух зөвшөөрлийн 2313 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 02

Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сард 4893 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 719 гадаадын иргэнд виз, 25 улсын 1456 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2336 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 761 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Түүнчлэн  Гадаадын иргэн, харьяатын газар дөрөвдүгээр сарын 10-ний өдрөөс оршин суух зөвшөөрлийн 7 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд нийт 3408 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлээ.

Тухайлбал, оршин суух зөвшөөрлийн хүсэлт 2313, оршин суух зөвшөөрлийн сунгалт 918, оршин суух зөвшөөрлийн хасалт 99, паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх 60 хүсэлтийг тус тус цахимаар хүлээн авч шийдвэрлэв. 


Мөн Гадаадын иргэний Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 1749 иргэнд утсаар, 723 иргэнд биечлэн, 5 иргэнд цахимаар, нийт 877 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.155) 2023 оны 05 сарын 03

Цахим шилжилт сайн шүү. Харин энэ нэг цэргийн бүртгэлээ цахимжуулчихвал. Гадаалад сурч бгаа хүүхдэд зарлан ирэх юм. Гаалиар гарсан бичгийг нь Хил хамгаалахаас авдаг гэнэ. Бөөн түгжрэл, газрын мухарт очиж авах гэтэл хүсэлт бичээд маргааш ирж ав гэнэ. Дахиад л маргааш нь түгжирлээ. Яагаад хилээр гарсан бүртгэлээ цахимаар авч болохгүй гэж? Бөөн хүнд суртал, бөөн чиргэдэл

2  |  0
Top