Малдаа яваад сураггүй болсон хүү ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД иржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 28

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь давхиж ирсэн тухай дуудлагыг хүлээн авчээ.

Улмаар, Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д 13 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг дөрвөн өдөр зохион байгуулжээ. 

Улмаар өнгөрөгч шөнө хүү аймгийн төвөөс 45 орчим км Булангийн овоо орчмоос замын машинд дайгдаад 01:20 цагийн үед эсэн мэнд гэртээ ирсэн байна. Хүү малдаа явахдаа морьтой явсан бөгөөд мориноосоо унаж явганаар нуурыг тойрч явсан байжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.73) 2023 оны 10 сарын 24

Цаг үе тийм л байждээ би одоо 75 настай тэр үед 7 наснаас хонь хариулдаг өглөө гараад орой л ирнэ одоо тэгвэл яах бол

0  |  0
Zochin(202.9.40.121) 2023 оны 05 сарын 28

Ebiidee oldson n yamaidaa .

0  |  0
Top