ТАНИЛЦ: Хүүхдийн баярын ХӨТӨЛБӨР

2023 оны 06 сарын 01

2023.06.01 | Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.

Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Хүүхдүүдийн парад 10:30-11:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Төв шуудангийн уулзвар хүртэл явах учраас зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Мөн 12:00-12:30 цагийн хооронд Централ тауерын уулзвараас Шангри-лагийн уулзвар хүртэл хөдөлгөөн түр хязгаарлаж, парад явах юм.

Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвчийг тараана.

Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг мөрдөж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.

 

  • Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, нарнаас хамгаалах малгай өмсөх, шил зүүх, сэрүүхэн үед даарахаас сэргийлэх, борооны шүхэр авч явах,

 

  • Хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж эцэг эх, асран хамгаалагчид утасныхаа дугаарыг цээжлүүлэх, утасны дугаартай бугуйвч, мандат, бусад таних тэмдгийг заавал хэрэглэх,

 

  • Хүнсний аюулгүй байдлыг хангасан, баталгаат хугацаатай, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэх,

 

  • Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг бэртэж гэмтэх, зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх.

 

Хүүхдийн баяраар болох үйл ажиллагаа болон хөтөлбөрийн мэдээллийг QR кодыг уншуулан аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top