Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр /2023.08.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд байгаа тээврийн хэрэгслийн 88 орчим хувь нь 9-өөс дээш жилийн насжилттай байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар Хуулийг хэрэгжүүлэх, хангуулах арга хэмжээний тухай 2023 оны гуравдугаар сарын хамтарсан тушаалаар Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Авто тээврийн тухай хуулийн агаарын төлөвийн тухай хуулийн хэрэгжүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн шинэчилсэн шинэчилсэн бүртгэлийг хийжээ.
Шинэчилсэн бүртгэлийг 2023 оны хоёрдугаар сарын 01-ээс зургаадугаар сарын 15-ны хугацаанд хэрэгжүүлж, орон нутаг, дүүрэг, хороодын нийт 1541 албан хаагч ажилласан байна.
Шинэчилсэн бүртгэлийн үр дүнд Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд 1.264.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байснаас 204 мянган тээврийн хэрэгслийг хасалт хийжээ. Үүнд сүүлийн дөрвөн жил техникийн хяналтын үзлэгт ороогүй, сүүлийн таваас дээш жил татвар, даатгалаа төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг хасалт хийсэн байна. Мөн өөсрдийн гаргасан хүсэлтээр 35 мянга орчим тээврийн хэрэгслийг хасалт хийсэн.
Ингэснээр 204 мянган иргэний цаашид жилдээ 12 орчим тэрбум татварын өр үүсдэг байсан асуудлыг бид шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагаагаар цэгцэлж, тээврийн хэрэгслийн бүртгэлийн сан бодит тоо гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
.Тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн сан ийм л хуурамч мэдээлэлтэй байсан байна шүү дэ. Бодит бус мэдээллэр олон нийтийг төөрөлдүүлж байсан алдаагаа зассан нь сайн боловч хийх ажлаа одоо хэг хийсэн болчихоод нэг их сүрхий юм хийсэн дүр эсгээд л байна уу. Бүртгэлээцаг тухайд нь шинэчилдэггүй хасалт хийлгүй Автотээдрийн үндэсний төвийн хариуцлаггүй ажиллагаанаас болж хэдэн жил татвар төлж хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ. Нэг их сүрхий мэдээллийн базтай юм шиг худал мэдээллээр татварын алба нь татвар ноогдуулж хүчээр хурааж байсан тохиолдол захаас аваад зөндөө л байна шүү,
Ашгүй дээ 17 онд зарсан машин авсан хүн нь шилжүүлж ч авдаггүй ,холбоо ч барьдаггүй, татвар ч төлдөггүй байсан юм. Хэрэгтэй зүйл хийж ээ