ЗТХЯ: Авто замын байгууламжуудыг шалгаж, зөрчлийг арилгуулж байна

2023 оны 09 сарын 04

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын хойд бүсийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн барилгын ажил, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалт, арчлалт, засварын ажлын явцад хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна.

-Хөвсгөл аймаг, Тариалан сумын 8.7 км хатуу хучилттай авто зам, гүйцэтгэгч “Хөвсгөл зам” ХХК-д барилгын ажил 30%-ийн хоцрогдолтой тул албан шаардлага хүргүүлж,

-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 31.08 км хатуу хучилттай авто зам, гүйцэтгэгч “Рэс” ХХК-д мөн албан шаардлага,

-Булган, Хангал сум, Хялганат сум, Хялганат-Хангал чиглэлийн эхлэлийн хатуу хучилттай 10 км авто зам, гүйцэтгэгч “Увт инвест” ХХК-д барилгын ажил 98%-тай чанар байдлын дүгнэлт гаргуулах  албан шаардлагыг,

-Эрдэнэт-Хялганат чиглэлийн 53.6 км хатуу хучилттай авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч I багц “Замын битум” ХХК-, II багц “Хурдны зам” ХХК-д, III багц “Жавхлан харгуй” ХХК-д тус тус  албан шаардлага;

-Эрдэнэт-Булган чиглэлийн авто зам, зам хариуцагч “Булган АЗЗА” ТӨХК-д төмөрбетон хоолойн цэвэрлэгээ,асфальтбетон хучилтын нүхний засварыг дуусгах, ус зайлуулах шуудууны засварын ажлыг дахин хийх зэрэг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлагыг холбогдох аж ахуйн нэгж байгууллагуудад өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top