Ноолуурын аж үйлдвэрийн хурал Чэнхэд болж өндөрлөлөө

2023 оны 09 сарын 22

Ноолуурын аж үйлдвэрийн хурал чэнхэд болж өндөрлөлөө.

Монгол, Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал Хэбэй мужийн Чэнхэд амжилттай зохион байгуулагдлаа. 2015 оноос хойш Монголын ноос, ноолуурын холбоо БНХАУ-тай хамтран зохион байгуулж буй тус хуралд манай улсын 30 гаруй ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуй нэгж оролцож санал солилцов.

Дэлхий даяар 15 мянган тонн ноолуур эргэлддэгээс Хятад улс 10 мянган тонн ноолуур эргэлдүүлж байна. Энэ нь дэлхийн нийт ноолуур гаралтын 67 хувийг эзэлж байгаа юм.

Ноолуурын нийслэл Чэнхэд манай улсын нийт ноолуурын 80 хувь экспортлогдож байна. Статистик тоогоор 2018 онд манай улс 120 мянган ам.долларын өртөг бүхий 5.5  мянган тонн ноолуурыг Хятадад экспортолсон ба энэ нь Хятадын ноолуурын импортын дийлэнхийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд Хятад манай улсаас 350 мянган ам.долларын 7.6 мянган тонн ноолуур импортолсон нь 70 хувийн өсөлттэй гарчээ.

Аж үйлдвэрийн хурлын хүрээнд ноолуурын үзэсгэлэн, худалдаа болон ноос, ноолуурын үйлдвэрүүдээс тоног төхөөрөмжийн туршлага судлах аялал зохион байгуулсан нь хоёр улсын ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг ахиулах, хөрөнгө оруулалтын харилцан санал солилцох боломж байлаа. Мөн Хятадын ноолуурын музейгээр зочлуулж, ноолуурын загварын чиг хандлагыг мөн сонирхууллаа.

Чэнхэгийн ноолуурын үзэсгэлэн, худалдааны 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nooluuraa mongoldoo(202.131.225.197) 2023 оны 09 сарын 23

odoo hujaag tejeehee bolison deer dee. oorsdoo ugaaj samnaj bas belen bvteegdhvvn hiij baij nemvv ortog olon ch dee. ingej zvgeer toos shoroonoos salgaj hvnd beltgej ogood baival hezee ch hogjihgui l dee

0  |  0
Top