Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны аравдугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +1...+6 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
2023 оны аравдугаар сарын 16-20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )