"Хөшөөгөөр мөнгө угаана"

2023 оны 10 сарын 29

Говь-Алтай айм­гийн төвд сүндэрлэж асан Монгол Улсын баатар М.Жанчивын хөшөөг саяхан буулгаж, эвдэж хаяжээ.

1945 оны чөлөөлөх дайны үеэр хэдэнтээ хүнд шархадсан ч холбооныхоо утсыг амандаа зуун анги, нэгтгэлийнхээ холбоог залгуулж амиа алдсан түүний дурсгалыг буулгаж сүйтгэн хаях ямар зорилго байв. Гэтэл үүний цаана хөшөөгөөр мөнгө угаах сэдэл явж байсан аж.

Дүр дүрслэл, өгүүлэмж өөлөх юмгүй байсан уг хөшөөг ирэх жил өчнөөн сая төгрөгөөр дахин шинэчилж босгох юм гэнэ. Өмнөговьд бас л хэдхэн жилийн өмнө Улсын баатар Т.Борын хөшөөг булга татаад хээр хаячихсан нь хэл ам дагуулсан. Удалгүй дахин мөнгө зарж шинээр хийж тавьсан. Хэнтийд босгосон Андлалын хөшөөг хэд сольсон билээ

Баатруудынхаа хөшөөг буулгаж, босгож мөнгө угаахын сацуу тухайн газрын лус савдаг, шүтэж тахидаг бурхан, хурдан моринд хөшөө барьж мөнгө унагана.

Уг нь хөшөө, сувраганд үрдэг мөнгөөрөө сургууль, цэцэрлэгээ тохижуулж, сум орноо хөгжүүлэх нь хавьгүй илүү гэдэгтэй маргах дарга гарахгүй л байх учиртайсан.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
059(64.119.29.144) 2023 оны 10 сарын 30

Muusain malnuudaa ta nar baataruudiin khushuug buulgakh erkhgui shuu. ta nar shig luivarchinguud baataruudiin maani khushuunuus kholkhon yavbal taarna.ta nariig khar energid khushuunii sur suld gandana.

0  |  0
059(64.119.29.144) 2023 оны 10 сарын 30

pindiisen khar malnuud uursdiinkhuu khushuug tavikh geed bgaa yumuu...ekh orniikhoo tuluu amia ugsun baatruudiin khushuug naad zavaan khaltar munguniikhuu asuudald orootsolduulakhaa boliochdee...saikhan l khushuu bna...orond ni shavar arslabgiin khushuu l tavina biz ...zailaarai

0  |  0
Мөнхжаргал (66.181.183.123) 2023 оны 10 сарын 29

Батруудынхаа хөшөөг буулгадаг цаг ирнэ гэж зүүдлэж явсангүй

0  |  0
Зочин(59.153.115.147) 2023 оны 10 сарын 29

Буулгаж хаяад оронд нь босгосон нь өгүүлэмж муухай хачин муухай юм байсан Гэгээн дүрээр нь харах нь л хүний сэтгэлд үлдэх байх Монгол хүний тархи оюунд эх орноо хайрлахыг сануулга эдгээр хөшөөг харахгүй болсон нь эх орноо тоногчид монголчуудыг л олшруулж байна Эдгээр хөшөө хэдэн зууныг өнгөрөөсөн ч үнэлэмжээ алддаггүй Үүний хачин хачин царайтай аймаг сумын хаалга маягийн юмаа буулгаж хаявал таарна

1  |  0
Top