ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 05

Өнөөдөр 2023.11.05. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 07 цаг 42 минутад мандлаа, 17 цаг 29 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.      

Өнөөдөр Дэлхийн цүнамигийн талаар мэдээлэл тараах өдөр бол Арменд Тагнуулчдын баяр, Их Британид Түүдэг галын өдөр, АНУ-д Америк хөлбөмбөгийн өдөр.

Энэ өдөр ОХУ-ын хоккейчин Алексей Яшин, Америкийн Оскарын шагналт жүжигчин Сэм Рокуэлл, Их Британийн жүжигчин Тильда Суинтон, АНУ-ын эдийн засагч Жеффри Сакс, Канадын дуучин Брайан Адамс, Эстоны озэки асан Барүто зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1975.11.05: БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барьсан Соёлын төв ордныг Зөвлөлтийн Үйлдвэрчний эвлэлээс Монголын үйлдвэрчний эвлэлд бэлгийн журмаар хүлээлгэн өгчээ.

1985.11.05: ӨМӨЗО, БНМАУ-ын хоорондын анхны хилийн худалдааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

2009.11.05: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А хүрээний H1N1 томуугийн тархалттай холбогдуулан анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр Ленинград хотын “Титан” кино театрт алдарт “Чапаев” кино нээлтээ хийжээ.

1943 оны энэ өдөр Токиод Япон тэргүүтэй Агуу Зүүн Азийн улсуудын хурал эхлэв.

1966 оны энэ өдөр Тоёота компани “Королла” автомашинаа танилцуулсан билээ.

1991: Москва - Тель-Авив чиглэлд анх удаагаа шууд нислэг үйлджээ.

Өнөөдөр үс засуулвал Эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гарга.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top