Үргэлжлэн орсон их хэмжээний цасны улмаас орон нутгийн зарим зам, даваанууд хаагдлаа.
Улмаар Архангай, Завхан, Хөвсгөл зэрэг аймгийн зарим сумдын нутагт цасан хунгар үүсэж, мал бэлчээртээ гарах аргагүй нөхцөл байдал бий болов. Нэг ёсондоо эдгээр газруудад намрын сар дуусаагүй байхад зудын байдалд шилжсэн гэсэн үг. Өдийд орсон цас хайлж, багасах боломжгүй. Цаашдаа улам л нэмэгдэнэ. Тэгвэл Улсын онцгой комисс, аймаг, сумууд ирэх зуданд бэлэн байгаа юу гэдэг асуулт гарч ирнэ. Манайхан өмнө нь ийм зүйлтэй нүүр тулж байгаагүй юм шиг аюул ирсэн цагт асуудал үүсдэг.
Улаанбаатар хотод ч гэсэн энэ амралтын өдрүүдээр орсон цаснаас үүдэн халтиргаа гулгаа үүсэж, дарга, цэрэггүй түргэн авхуулсан. Тэгвэл энэ 11 дүгээр сарын цаг агаарын мэдээгээр үргэлжилсэн цас байс гээд л орох төлөвтэй байгаа аж. Нийслэл бол аж ахуйн ажил ихтэй газар. Цас, борооноос үүдсэн асуудал мундахгүй. Тиймээс ирэх өдрүүдэд давс, бодисны нөөцийг шавхах, нийслэлчүүдийн ажлыг шалгаж таарах нь. Мөн богино хугацаанд цас цэвэрлэх, давс, бодис цацах зэрэг ажлаас гар ажиллагааг халж, орчин үеийн техник, технологийг ашиглахгүй бол 2-3 өдөр үргэлжлэн цас орвол нийслэлд тэг зогсох нөхцөл байдал бий болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )