Өнөөдөр 2023.11.08. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 07 цаг 47 минутад мандлаа, 17 цаг 25 минутад жаргана.
Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -19 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Олон улсын Wi-Fi-гүй өдөр. Мөн Олон улсын хүслээ биелүүлэх өдөр. Канадад өнөөдөр Нутгийн уугуул ахмад иргэдийн өдөр, Киргизэд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Казахстанд Статистикийн ажилчдын өдөр юм.
Энэ өдөр Английн хөлбөмбөгч Жо Коул, Японы манга зураач, “Нарүто”-гийн эцэг Кишимото Масаши, Америкийн зохиолч Жеффри Форд, Нидерландын дасгалжуулагч Гус Хиддинк, Францын жүжигчин Ален Делон, Японы зохиолч Казүо Ишигүро зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1924 оны энэ өдөр Улсын анхдугаар их хурал хуралджээ. Хуралд 77 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлах асуудлыг хэлэлцэж эхлэв.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1602 оны энэ өдөр Оксфордод Бодлиан номын сан байгуулагджээ.
1893 оны энэ өдөр Америкийн Колорадод эмэгтэйчүүд сонгуулийн эрхтэй болжээ.
1895 оны энэ өдөр Эрдэмтэн Вильгельм Рентген “Рентген” хэмээн нэрлэгдсэн туяаг нээсэн байна.
1923 оны энэ өдөр фашистууд Германы Мюнхенд засгийн эрх булаан авах оролдлого хийжээ.
1933 оны энэ өдөр Токиогийн морин тойруулгын анхны уралдаан болжээ.
1971 оны энэ өдөр Led Zeppelin хамтлаг “Led Zeppelin IV” цомгоо гаргасан байна.
1994 оны энэ өдөр Жорж Буш Техас мужийн амбан захирагчаар сонгогджээ.
2016 оны энэ өдөр Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов.
Өнөөдөр үс засуулвал Жаргал үргэлжид ирнэ.
Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Өвлийн уур орох улирал 02 цаг 05 минутад эхэлнэ.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )