Төр нь иргэдээ залхаан цээрлүүлсэн үү!

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 10

Энэ сарын 8-ны орой Улаанбаатар хот үндсэндээ бүхэлдээ тэг зогсов. Авто замууд бүрэн түгжирч, иргэдийн уур унтуу дээд цэгтээ хүрсэн. Тэр тусмаа цахим орчинд төр засгаас албаар түгжрүүллээ гэж хардсан сэтгэгдлүүд хөвөрсөн.

Уулзваруудыг албаар хааж, галт тэргийг 28 удаа явуулж гацаалаа гэсэн юм. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулийн төслийг хотын дарга Х.Нямбаатар оруулж ирснээр багагүй хэл ам дагуулж байгаа. Тэр дундаа төлбөртэй бүс байгуулна гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Харин ингэж түгжрэлийг зориудаар бий болгож, иргэдийн сэтгэгдлийг өөрчлөх, үүнийхээ дагуу түгжрэлийг бууруулах хуулийн төслийг дэмжүүлэх оролдлого байсан гэж хардах хүн олон байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.66) 2023 оны 11 сарын 11

Албаар таг түгждэг асуудал ч байх нь байгаа шүү

0  |  0
Top