Өнөөдөр 2023.11.14. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 07 цаг 56 минутад мандлаа, 17 цаг 17 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -17 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөр. Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр. Колумбад өнөөдөр Эмэгтэйчүүдийн өдөр аж.
Энэ өдөр Америкийн хөгжмийн зохиолч Венди Карлос, Их Британийн хаан III Чарльз, Америкийн жүжигчин Стивен Бишоп, Францын Ерөнхий сайд асан Доминик де Вильпен, Зөвлөлтийн уран гулгагч, Европын аварга Игорь Бобрин, Оросын жүжигчин Мария Кожевникова зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1921 оны энэ өдөр Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал илгээжээ.
2012 оны энэ өдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1935 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Филиппинийг тусгаар улс гэж зарлажээ.
1945 оны энэ өдөр Индонезийн анхны Ерөнхий сайдаар Сутан Шарир томилогдов.
1968 оны энэ өдөр Европт анх удаагаа уушги шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийжээ.
1994 оны энэ өдөр Парис, Лондоны хооронд Ла-Маншийн хонгилоор дамжин хөдөлгөөн нээгдсэн байна.
Өнөөдөр үс засуулвал Нас ахар болно.
Эл өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Дашням өдөр.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )