ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 15

Өнөөдөр 2023.11.15. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 07 цаг 57 минутад мандлаа, 17 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -11 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Палестинд Тусгаар тогтнолын өдөр, Казахстанд Үндэсний валютын өдөр.

Өнөөдөр Францын кино найруулагч Франсуа Озон, Германы биатлонч, олимпын хоёр удаагийн аварга Уши Дизль, Америкийн жүжигчин, фотомодель Яя Дакоста, Шейлин Вудли, топ модель Лили Олдриж, Их Британийн модель, жүжигчин Жемма Аткинсон, Аргентины хөлбөмбөгч Пауло Дибала зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр Борис Пастернакийн “Живаго эмч” роман итали хэл дээр гарчээ.

1968 оны энэ өдөр “Хатан хаан Элизабет” хөлөг Атлантын далайг дамнасан сүүлчийн аяллаа дуусгасан байна.

1982 оны энэ өдөр Л.И.Брежневийг Улаан талбайд оршуулжээ.

1996 оны энэ өдөр Майкл Жексон, Дебби Роу нарын хурим болов.

2003 оны энэ өдөр Туркийн Истанбул хотын төвд террорист ажиллагаа болж, 28 хүн амиа алдсан билээ.

Өнөөдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top