ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 16

Өнөөдөр 2023.11.16. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 07 цаг 59 минутад мандлаа, 17 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -15 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын хүлээцтэй байдлын өдөр. Исландад өнөөдөр Исланд хэлний өдөр бол БНАСАУ-д Ээжүүдийн өдөр, Украинд Радио, телевиз, холбооны өдөр юм.

Өнөөдөр Итали-францын жүжигчин, найруулагч Валерия Бруни-Тедески, Канадын жазз дуучин, төгөлдөр хуурч, Грэммийн таван удаагийн шагналт Дайана Кролл, Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Пол Скоулс, Украины уран гулгагч, олимпын аварга Оксана Баюл, Америкийн жүжигчин, продюсер, Алтан бөмбөрцөгийн шагналт Мэгги Жилленхол зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2010 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлал хийжээ.

2013 оны энэ өдөр Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Монгол Улсад айлчилсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1907 оны энэ өдөр Оклахома АНУ-ын 46 дахь муж болжээ.

1918 оны энэ өдөр Унгар улс Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтнож, бүгд найрамдах улсаа зарлан тунхаглажээ.

1933 оны энэ өдөр ЗСБНХУ болон АНУ дипломат харилцаа тогтоосон байна.

1938 оны энэ өдөр самбо бөхийн төрөл бий болсон байна.

1945 оны энэ өдөр ЮНЕСКО үүсэн байгуулагджээ.

Өнөөдөр үс засуулвал Эд мал баялаг төгөлдөр болно.

Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top