ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 20

Өнөөдөр 2023.11.20. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 08 цаг 05 минутад мандлаа, 17 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын Хүүхдийн өдөр. Их Британид өнөөдөр Хатан хаан Элизабетын хуримын өдөр, Төрийн далбааны өдөр юм. Мексикт Мексикийн хувьсгалын ойн өдөр, Орост Тээврийн ажилтнуудын өдөр бол Украинд Хөдөө аж ахуйн ажилтны өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, фото модель Бо Дерек, Шон Янг, Япон, Америк, Оросын уран гулгагч Юко Кавагүти, Украин, Оросын балетчин Сергей Полунин, Их Британийн дуучин Конни Талбот зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1910 — Мексикийн хувьсгал эхлэв.        

1917 — Бүгд найрамдах Украин ард улсыг зарлан тунхаглажээ.            

1962 — Карибын хямрал дуусав.                        

1979 — Анх удаагаа өвчтөнд хиймэл цус хийжээ.                      

1990 — цуврал алуурчин Андрей Чикатилог баривчлав.                   

2003 —Истанбулын төвд террорист ажиллагаа болжээ.

Өнөөдөр үс засуулвал Нас уртасна.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top