ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 21

Өнөөдөр 2023.11.21. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 08 цаг 06 минутад мандлаа, 17 цаг 09 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -10 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн телевизийн өдөр. Украинд өнөөдөр Агаарын довтолгооны хүчний өдөр бол Бангладеш, Грект Зэвсэгт хүчний, ОХУ-д Татварын албаны ажилтны өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Голди Хоун, боксчин Антонио Тарвер, Их Британийн жүжигчин Николлетт Шеридан, Исландын дуучин, жүжигчин Бьорк, Оросын биатлоны тамирчин, олимпын аварга Галина Куклева, Испанийн хөлбөмбөгч Хесус Навас, Сауль Ньигес, Японы чөлөөт бөхийн тамирчин, олимпын хоёр удаагийн аварга Рисако Каваи зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1937 оны энэ өдөр Д.Д.Шостаковичийн тавдугаар симфонийг анх удаагаа тогложээ.

1944 оны энэ өдөр Югославын Котор хотыг Германы цэргүүдээс чөлөөлжээ.

1945 оны энэ өдөр Гватемал НҮБ-д элссэн байна.

1969 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон болон Японы Ерөнхий сайд Эйсакү Сато нар 1973 онд Японд Окинава арлыг шилжүүлэх, арлаас бүх цөмийн зэвсгийг зайлуулах талаар тохиролцжээ.

1990 оны энэ өдөр Индонезийн Бали аралд Мик Жаггер Америкийн фото модель Жерри Холлтой гэрлэжээ.

1996 оны энэ өдөр НҮБ-ын төв байранд дэлхийн телевизийн форум анх удаагаа болов.

1998 оны энэ өдөр Хятадын нисгэгчгүй сансрын пуужинг анх удаагаа хөөргөжээ.

2002 оны энэ өдөр НАТО Болгар, Латви, Литва, Румын, Словак болон Словенийг өөртөө элсэхийг урьсан байна.

2013 оны энэ өдөр Украины Киевийн төвд Евромайдан гэгдэх олон сарын эсэргүүцлийн арга хэмжээ эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top