Өнөөдөр 2023.11.23. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 08 цаг 09 минутад мандлаа, 17 цаг 08 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -25 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Францын жүжигчин Венсан Кассель, Шведийн хоккейч, дэлхийн хоёр удаагийн аварга Никлас Бекстрём, Оросын уран гулгагч Алёна Леонова, Америкийн дуучин, жүжигчин Майли Сайрус, Финландын хоккейч Саку Койву, БНСУ-Оросын шорт-трекийн тамирчин, олимпын зургаан удаагийн аварга Виктор Ан буюу Ан Хён Су зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2014 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, физикч, академич Х.Намсрайд төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1957 оны энэ өдөр Италид Борис Пастернакийн “Живаго эмч” роман гарчээ.
1921 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Уоррен Хардинг эмч нар өвчтөнүүдэд шар айргийг эмийн үүргээр бичихийг хориглосон байна.
1923 оны энэ өдөр Якоб Шик анхны цахилгаан сахлын хутганы зохиогчийн эрхийг авсан байна.
1970 оны энэ өдөр Донецк мужийг Лениний хоёрдугаар одонгоор шагнажээ.
1981 оны энэ өдөр Хятадад хувийн бизнесийг зөвшөөрсөн байна.
1996 оны энэ өдөр Бүгд найрамдах Ангола улс Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.
Өнөөдөр үс засуулвал Эрхтэн хурц болно.
Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )