ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 24

Өнөөдөр 2023.11.24. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 08 цаг 11 минутад мандлаа, 17 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -23 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Арктикт Далайн морины өдөр. Тажикистанд Төрийн далбааны, Туркт Багш нарын өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин, кино продюсер Лола Глодини, Даниэл Николет, Мередит Паттерсон, Кэтрин Хейгл, Оросын дуучин, жүжигчин Светлана Светикова, Мария Козакова зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр намын төв хорооны шийдвэрээр Б.Данзан тэргүүтэй Д.Лувсанданзан, Ч.Пүрэвжав, Д.Лосол, Ө.Дэндэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Москва хотноо болох Дорно дахины улс түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцуулахаар шийдвэрлэжээ. Уг хуралд Бошгыг халах Залуучуудын эвлэлээс С.Буяннэмэх, орчуулагчаар Б.Ишдорж нарыг илгээжээ.

1998 оны энэ өдөр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1937 оны энэ өдөр Ленинградад дорно дахины судлаачдыг бууджээ.

1961 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох тухай тунхаглал гарсан юм.

1963 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедиг хөнөөсөн хэргийн цорын ганц сэжигтэн Ли Харви Освальдыг өөр шорон руу шилжүүлэх үеэр үхлийн шарх авчээ.

2015 оны энэ өдөр Сирид Оросын “Су-24” онгоцыг Туркийн “F-16C” сөнөөгч онгоц сүйрүүлж, ОХУ, Туркийн харилцаа муудсан билээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.182) 2023 оны 11 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Top