Зарим асуудлаас “дутах” нь соёл

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 29

Манайд өнөөдөр алив зүйлийг мэддэггүй хүнгүй болжээ. Улс төр, эрүүл мэнд, нийгмийн харилцаа гээд бүхий л зүйл дээр санаа бодлоо илэрхийлж байна гэх аж.

Харамсалтай нь санаа бодлоо уралдуулах гэж байгаа бусдынхаа санаа бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг сонсох нь чухал. Гэтэл их мэдэгч “Хэтэрхий мэргэн жараахай”-аас маань өөрийн үзлээ л бусдад тулгаад, цахим орчинд цамнан хөөсөрч байх юм. Монголчууд уг нь нэн эртнээсээ “Мэдэхгүйгээ мэдэх нь” мэргэн хүний шинж хэмээн үр хүүхдүүдээ сургаж ирсэн. Даанч өнөөдөр гэр бүл салахаас эхлээд улс төр удирдах түвшинд хүртэл өөрсдийн бодлоо тулгаж, санал нийлээгүй хэсгээ элдвээр гоочлох болов.

Тиймээс заримдаа бусдын хэргээс хошуугаа татаж, дутаж сурах соёлд суралцах шаардлага бий болжээ. Угаас зарим асуудлаас нэрээ татаж, бусдын ярихыг сонсох нь шийдвэр гаргахад ч хэрэгтэй байдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top