ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 30

Өнөөдөр 2023.11.30. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 08 цаг 19 минутад мандлаа, 17 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -25 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Мэдээллийг хамгаалах олон улсын өдөр. Барбадос, Йеменд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Мексикийн кино зураглаач, Оскарын гурван удаагийн шагналт Эммануэл Любецки, Америкийн жүжигчин, найруулагч Бен Стиллер, Нидерландын хөлбөмбөгч Найжел де Йонг, Их Британийн жүжигчин, модель Миа Гот, Оросын дуучин Дора зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд Чеченийн автономит муж байгуулагджээ.

1982 оны энэ өдөр хөгжмийн түүхэнд хамгийн их борлуулагдсан цомог болох Майкл Жексоны “Thriller” цомог гарчээ.

1995 оны энэ өдөр “Цөлийн шуурга” ажиллагаа албан ёсоор дуусав.

2001 оны энэ өдөр АНУ-д ДНК шинжилгээнээс үндэслэн цуврал алуурчин Гэри Риджвэйг баривчилсан байна.

2021 оны энэ өдөр Барбадос бүгд найрамдах улс болжээ.

Өнөөдөр үс засуулвал Эд малын гарлагатай

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top