ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 12 сарын 04

Өнөөдөр 2023.12.04. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 08 цаг 24 минутад мандлаа, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -14 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр АНУ-д Үндэсний жигнэмэгийн өдөр бол Энэтхэгт Тэнгисийн цэргийн өдөр, Тайландад Хүрээлэн буй орчныг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жефф Бриджес, жүжигчин Мариса Томей, рэпер Жей Зи, супер модель Тайра Бэнкс, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Ким Сог Жин, Чилийн хөлбөмбөгч Себастиан Вегас зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Болгар, Грек, Серби, Черногор улсууд Турктэй эвлэрлийн гэрээ хийж, Балканы анхдугаар дайн түр зогсжээ.

1971 оны энэ өдөр Фрэнк Заппагийн тоглолтын үеэр Монтрёд казино шатаж, уг үйл явдал “Deep Purple” хамтлагийн «Smoke on the Water» дуунд мөнхрөн үлджээ.

1998 оны энэ өдөр Олон улсын сансрын станцын хоёр дахь хэсэг болох АНУ-ын “Unity”-г тээвэрлэсэн хөлөг хөөрөв.

2005 оны энэ өдөр Хонконгт олон мянган хүн ардчилал, сонгуулийн тэгш эрхийн төлөө жагсжээ.

Өнөөдөр үс засуулвал Идээ ундаа элбэг олдоно.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу,

могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top