ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 12 сарын 06

Өнөөдөр 2023.12.06. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 08 цаг 26 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -8 хэм, шөнөдөө -20 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Испанид Үндсэн хуулийн өдөр бол Азербайжанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн, Финландад Тусгаар тогтнолын, Канадад Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, Украинд Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Японы хөгжмийн зохиолч Жо Хисаиши, Америкийн кино найруулагч, продюсер Жадд Апатоу, Шведийн хөгжмийн зохиолч Ульф Экберг, Португалийн хөлбөмбөгч Педро Рафаел Амадо Мендес, Испанийн дугуйн уралдаанч Альберто Контадор Веласко зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Мал, тариалангийн яам байгуулагджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917 оны энэ өдөр Финландын парламент Оросын бүрэлдэхүүнээс гарах, тусгаар улсын статус авах шийдвэр гаргажээ.

1921 оны энэ өдөр Англи-Ирландын хэлэлцээр байгуулагдав. Хэлэлцээрээр яг жилийн дараа Ирланд тусгаар улс болжээ.

1991 оны энэ өдөр Бүгд Найрамдах Болгар улсын шинэ Үндсэн хууль батлагджээ.

Мөн оны энэ өдөр Украины зэвсэгт хүчин байгуулагджээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top