ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 12 сарын 11

Өнөөдөр 2023.12.11. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 08 цаг 31 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -20 хэм, шөнөдөө -23 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын уулын өдөр. Аргентинд Үндэсний тангоны өдөр.

Энэ өдөр Оросын жүжигчин, найруулагч Сергей Тарасов, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри, жүжигчин Хейли Стейнфилд, дуучин Бренда Ли, Италийн дуучин Жанни Моранди зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1941 оны энэ өдөр Герман, Итали улс АНУ-д дайн зарлажээ.

1946 оны энэ өдөр НҮБ-ын дэргэд ЮНИСЕФ байгуулагджээ.

1972 оны энэ өдөр Южин Сернан, Харрисон Шмитт нар “Аполлон-17” хөлгөөр сарны гадаргуу дээр буусан нь сар руу хийсэн зургаа дахь бөгөөд 20 дугаар зууны сүүлчийн нислэг байжээ.

1994 оны энэ өдөр Чеченийн нэгдүгээр дайн эхлэв.

Өнөөдөр үс засуулвал Сүлд тэнэж одно.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top