ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 12 сарын 15

Өнөөдөр 2023.12.15. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -25 хэм, шөнөдөө -30 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын цайны өдөр. ОХУ-д өнөөдөр Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийг дурсах өдөр бол Украинд Шүүхийн ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин Дон Жонсон, Испанийн мото уралдаанч Сете Жибернау, Оросын хөлбөмбөгч Роман Павлюченко, Хятадын теннисчин, олимпын хоёр удаагийн аварга Ван Хао, Украины хөлбөмбөгч Александр Зинченко зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1930 оны энэ өдөр Испанид төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтжээ.

1952 оны энэ өдөр Энэтхэгийн БНАСАУ-д гал зогсоох төлөвлөгөөг Хятад улс эсэргүүцжээ.

1965 оны энэ өдөр Америкийн “Жемини-7” болон “Жемини-6А” сансрын хөлгүүд анх удаагаа багаар нислэг үйлдэж, сансарт анх удаагаа дөрвөн нисэгч зэрэг нисжээ. Сансрын нисэгч Фрэнк Борман, Жеймс Ловелл, Уолтер Ширра, Томас Стаффорд нар зэрэг сансарт нисжээ.

1976 оны энэ өдөр Самоа улс НҮБ-д элсэв.

1989 оны энэ өдөр Румынд хувьсгал эхэлсэн байна.

Өнөөдөр үс засуулвал Эд мал баялаг төгөлдөр болно.

Эл өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай

хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top