ОБЕГ-ын дэд дарга бөгөөд Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр /2024.02.24/ цаг үеийн мэдээлэл өглөө.
Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь зудын нөхцөл байдалтай байгаагаас 21 хувь төмөр зуд, 52 хувь нь цагаан зуд, 25 хувь нь цагаанаар зудархуу гэсэн байдалтай байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоёр сая есөн мянган мал хорогдоод байна. Малын хорогдол сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Улсын онгоц комисс судалгаа гаргахад малчдад малын өвс тэжээл дууссан, хүнсний хомстолд орсон, түлээ, түлшний тасалдалд орсон, эрүүл мэндийн тусламж шаардлагатай байна. Нэн шаардлагатай байгаа тусламж нь зам харгуй гаргах явдал болоод байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шуурхай штабаас малчдад яаралтай тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн хандив тусламжийг хүргүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар, өвөлжилт хүндэрсэн 21 аймгийн 154 сумын 2829 малчин өрхөд 465.5 тонн өвс, 36108 малчин өрхөд 2079 тонн тэжээл хүргүүлж, 7986 км замыг давхацсан тоогоор 2927 албан хаагч, 1283 техникийн тусламжтай нээгээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Бэлчээрийн даац хэтрүүлснийг сануулаад байхад юу ч хийгээгүй үхэр монголчуудыг байгал өөрөө шийтгэж зудаллаа.
Хоёр саяын хорогдол харин ч гайгүй биш үү, цаашид хаваржилт хүндэрч нэмлээ нэмлээ гэхэд нийт малын 10% хавьцаа л болох юм биш үү, өнөөгийн нөхцөлд хэвийн хорогдолд тооцож болох байх аа