Төрийн ордонд өнөөдөр /2024.03.13/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгууллаа. Энэ талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид 21 дэх илтгэлд тусгасан асуудал, УИХ-ын 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар танилцууллаа.
2022 оны 49, 35-р тогтоолын хүрээнд Ковид цар тахлын үед хүний эрх, эрх чөлөөний сургамж юу байдаг вэ гэдгийг авч үзсэн. 2019 оноос хойш үргэлжилсэн цар талхын байдалтай холбоотой хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эрүүл мэнд, амь нас хамгаалах, боловсрол болон бусад салбарын хүрээнд авч үзэх шаардлагатай байсан учраас нэгтгэсэн байдлаар дүгнэлт хийж, бүлэгт хуваан авч үзлээ. Үүнд жендерийн эрх тэгш байдал ба хүний эрхийн асуудал, хөдөлмөрлөх эрхийг жил болгон тодорхой салбараар нь сонгож авч үзсэн бөгөөд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал жендерийн эрх тэгш байдалтай холбоотой хөдөлмөрлөх эрхийн асуудлыг илтгэлдээ тусгалаа. Гэр бүлийн хүчирхийллээс ангид байгаа эрх ямар байгаа вэ, ялангуяа хамтарсан баг анхан шатны түвшинд уялдаа холбоо ямар байгаа вэ гэдэг дүгнэлт өгсөн. Мөн цэргийн албан хаагчийн дүрмийн бус харилцааны талаарх нөхцөл байдал, эрхзүйн баримт бичиг бодитой нөхцөл байдал ямар байна гэдэгт дүн шилжилгээ өгсөн. 6 дугаар бүлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвөөр судалгаа хийгээд тухайн нөхцөл байдалд нь дүн шинжилгээ өгсөн.
Цар тахлын үеийн сургамжид тулгуурлаад хоёр асуудлыг анхаарах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Цаашдаа удирдлага, зохион байгуулалтаа эргэж авч үзэх ёстой байна гэдэг санал дүгнэлт гаргалаа. 2015 онд гаргасан 415 дугаар тогтоол байдаг юм байна. Гамшгаас хамгаалах энэ тогтоолоо шинэчилж батлахгүй бол зөвхөн цар тахлаар зогсохгүй үргэлжлэх гамшгийн нөхцөл байдал үүсэхээр байна.
Видео бүтэн үзэх:
Сэтгэгдэл ( 0 )