Өнөөдөр 2025.07.07. Энэ оны 188 дахь өдөр бөгөөд он дуусахад 177 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандаж, 20 цаг 53 минутад жаргана.
Улаанбаатарт бороо орно. Өдөртөө 26 хэм дулаан, шөнөдөө 16 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн шоколадны өдөр. Соломоны арлуудад өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр, Танзанид Хөдөө аж ахуйн өдөр, Хойд Осетод Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.
Энэ өдөр Их Британийн бөмбөрчин, «The Beatles»-ийн гишүүн Ринго Старр, Италийн дуучин, хөгжмийн зохиолч Тото Кутуньо, Америкийн жүжигчин Шелли Дюваль, Францын жүжигчин Беренис Бежо, Аргентины жүжигчин, бүжигчин ихрүүд Мартин болон Факундо Ломбард, Америкийн уран гулгагч, дэлхийн таван удаагийн аварга Мишель Кван зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1931 оны энэ өдөр улсын ажилчин, малчин эмэгтэйчүүдийн анхдугаар Их хурал хуралджээ.
1970 оны энэ өдөр БНМАУ, Судан улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1971 оны энэ өдөр Шведийн алдарт «ABBA» хамтлагийн гишүүн Бьёрн Ульвеус, Агнета Фэльтскуг нарын хурим болжээ.
1989 оны энэ өдөр Бухарестад болсон хуралдаан дээр Михаил Горбачёв социалист улсууд өөрсдийн замаараа хөгжих эрхтэй гэж мэдэгдэв.
1997 оны энэ өдөр Төв Европт хохирол дагуулсан үер болжээ.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )