Бага насны хүүхэд гол, нуурын эрэг дээр осгох тохиолдол өндөр байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

Сүүлийн 10 жилийн байдлаар усны осолд өртөж амь насаа алдсан иргэдийн 28 хувь нь бага насны хүүхэд байгаа бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол өндөр байна.
 

  • Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
     
  • Зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч хэрэгсэл ашиглан тоглуулахгүй байх
  •  
  • Голын эрэг дагуу бууж, суурьшихдаа тухайн газрын онцлог, нөхцөл байдлыг судалж, эрсдэлээ тооцоолж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu