Аврагчид 2.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

 

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 7, объектын гал түймрийн 35 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 25 иргэний аюулгүй байдлыг ханган, 2 тэрбум 76 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Амралт, аялал зугаалгаар зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насны аюулгүй байдлыг ханган, зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, гол, усны осол, гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 7,8 -ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлж байна. Иймд цаг агаарын мэдээллийг өдөр бүр хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.

Иргэн та өөрийн болон ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг шалгаад нэг үзээрэй. 

Таны шинэ долоо хоногийн ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu