Зарим хүмүүс сэрүүн өдөр, өвлийн улирал зэрэгт ус уухаа багасгадаг. Тэгвэл энэ нь буруу гэнэ. Бүх улиралд, бүх өдөр ус уух ёстой таван шалтгааныг нэрлэе.
Биеийг хоргүйжүүлнэ
Ус нь биеэс хорыг гадагшлуулж, биеийг сэргээж байдаг хамгийн сайн зүйл юм. Ялангуяа сэрүүнд бодисын солилцоогоо усаар дэмжээрэй.
Гоолиг байна
Идэх хүсэл ихээр төрж байна уу? Тэгвэл ус уу. Өлсөж эхлэх үед эхлээд аяга ус уугаад 10-15 минут хүлээх хэрэгтэй байдаг ба та өлссөн хэвээр байвал хоол идэх хэрэгтэй болжээ гэсэн үг.
Арьс чийгшинэ
Арьсныхаа чийгийг хадгалж, үрчлээнээс сэргийлэхийн тулд ус сайн уугаарай.
Хоол боловсруулахад тустай
Ус хангалттай уух нь хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.
Эрүүл хумс, үс
Хумс болон үс нь үргэлж А, D витаминуудын дутагдалд орж байдаг. Мөн хэврэгшихээс нь сэргийлж чийгээр хангаж байвал бат бөх, гялалзсан үс, хумстай байх болно.
Сэтгэгдэл ( 0 )