Орос, Японы худалдааны бараа эргэлт 2024 онд өмнөх онтой харьцуулбал 21,8%-иар буурч, 1,18 их наяд иенд хүрсэн нь Японы Сангийн яамны статистикийн мэдээ баримтаас харагдаж байна.
ОХУ-аас Японд орж ирсэн бараа, бүтээгдхүүний импорт 2024 онд 16,7%-иар буурч, 860,3 тэрбум иен ($5,5 млрд) болсон бол Японоос Орост нийлүүлсэн бараа, бүтээгдхүүний экспорт 2024 онд 17,2%-иар буурч, 327,6 тэрбум иенд ($2,09 млрд) хүрсэн ажээ.
Япон улс өнгөрсөн онд Оросын шингэрүүлсэн байгалийн хийн импортоо 2023 онтой харьцуулбал 7,3%-иар бууруулсан байна. Ингэхдээ 2024 оны арванхоёрдугаар сард Ороос оруулсан импорт 32,8%-иар унасан боловч Орос руу гаргасан экспорт 10,3%-иар нэмэгджээ.
Оросын шингэрүүлсэн байгалийн хийн импорт өнгөрсөн сард 2023 оны мөн үетэй харьцуулбал 34,4% буурсан ажээ. 2024 онд Япон улс Оросын нүүрсний импортоо 64,7%-иар, өнгөрсөн сард 28,7%-иар бууруулсан байна.
Япон улс 2024 онд ОХУ-аас газрын тос худалдан аваагүй аж. Учир нь “Их 7”-ийн бүлгийн гишүүн орнууд Оросын газрын тосыг худалдан авах үнийн дээд хязгаар тогтоосон юм. Өнгөрсөн онд Оросоос авсан Японы үр тарианы импорт 2023 онтой харьцуулбал 55,2%-иар буурсан. Харин 2024 оны арванхоёрдугаар сард 2023 оны мөн үетэй харьцуулбал Япон улс Оросын үр тарианы импортоо 96,6%-иар бууруулжээ.
Оросын хүнсний ногооны импортоо Япон улс 2024 онд 21,9%-иар бууруулсан бол мөн оны арванхоёрдугаар сард үр тарианы импортоо 72,2%-иар нэмэгдүүлсэн байна. Түүнээс гадна Япон улс Орост нийлүүлдэг хөнгөн тэрэгний экспортоо 2024 онд 6,3%-иар, мөн оны арванхоёрдугаар сард 10,4%-иар бууруулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ ертөнц дээр харилцан хамааралгүй юм гэж нэг ч байхгүй Үүнийг шүтэн барилдлага гэж нэрэлдэг ЗЭН ертөнцийн давтамжтай ижилсэж урсгал даган явах л гэж бодож байна Би Бид мундаг гээл байвал тэндээс нөхцөл шалтгаан үүсэх болно гэж багш мэргэд хэлдэг