TIMELY.MN ба Mbook, Mmusic нар хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 15

 

Дижитал шилжилтийн эрин үед технологийн стартапууд харилцан бие биенээ дэмжин хамтран ажилласнаар хэрэглэгчдэдээ илүү үнэ цэнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж чаддаг. Timely.mn компанийн гүйцэтгэх захирал Н.Болорхүү, Mbook болон Mmusic компанийн гүйцэтгэх захирал Д.Батмагнай нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэж харилцагч байгууллага болон тэдгээрийн хэрэглэгчдэд илүү сайн шийдлийг санал болгохоор зорьж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд “Well-being” буюу ажилтны сайн сайхан байдлыг байгууллагад нэмэгдүүлэх үйлчилгээг нэвтрүүлэх болно. Олон улсын судалгаагаар Z үеийн ажилтнуудын 76% нь ажлын байран дээрээ сурч хөгжих, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг чухалчилдаг бөгөөд ажил дээрээ хөгжиж буй ажилтнуудын бүтээмж дунджаар 21%-аар илүү байдаг байна (Gallup, 2022)

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн Timely.mn-ийг ашигладаг 1100 гаруй байгууллагын 40,000 орчим ажилтанд өөрийгөө хөгжүүлэх, суралцах, өсөх боломжийг олгох зорилготой юм. Ажилтнуудын ажлын байрандаа тасралтгүй хөгжих, суралцах, илүү бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Mbook болон Mmusic платформын Subscription үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр ашиглах боломжтой боллоо.

Timely & MBook & MMusic-ийн өнөөдрийн үзүүлэлтүүд

  • Timely – Анхдагч ажилтны цаг бүртгэлийн платформ. 1100 гаруй байгууллагын 40,000 орчим ажилтан Timely аппаар ажлын ирцээ бүртгүүлж байна.

  • Mbook – 1000 гаруй нийтлэгчдийн 1000+ аудио ном, 1400+ цахим ном, 7000+ подкастыг хүргэж, хэрэглэгчдийн оюуны хэрэгцээг ханган, бүтээмжийг нэмэгдүүлж байна.

  • Mmusic – Монголын нийт хамтлаг дуучид, эрх эзэмшигчдийн 95%+ буюу 800 гаруй хамтлаг дуучид, уран бүтээлчидтэй албан ёсны гэрээ байгуулан 14.000 орчим дуу, 4000 гаруй караоке дууг багтаасан платформоороо дамжуулан хэрэглэгч сонсогчдодоо хүргэж байна.

Хамтын ажиллагааны үр дүнд бий болох давуу талууд:

Ажилтнууд ажлын байран дээрээ сурч хөгжих боломжтой болох бөгөөд дараах давуу талууд бий болно:

  • Ажилтнуудын бүтээмж болон ажлын үр дүн нэмэгдэнэ

  • Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг тогтмол дэмжих нөхцөл бүрдэнэ

  • Ажлын байрны стресс буурч, сэтгэл зүйн эрүүл мэнд сайжирна

  • Ажилтнуудын ажлын байрандаа суралцах, хөгжих соёл бэхжинэ

  • Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдэнэ

  • Монголын шилдэг контентыг нэг дороос хүртээмжтэй ашиглана

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top