Гэмт хэргийн тойм: Бухимдсан түрээслэгч хоёр литр бензинээр өөрийгөө шатаажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 30

 Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтэлсэн  гэмт хэргийн мэдээ мэдээллийн тоймыг  танд хүргэж байна.  Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.

 

Төрсөн охиноо хүчиндэж, дансанд нь байсан мөнгийг залилжээ.

 

...Тэгээд намайг дуудаад "Аав нь охиноо онгон байна уу гэдгийг шалгана" гэсэн.  Намайг дургүйцэхэд "Битгий маяглаад бай" гэж зандраад...

 

Хар тамхины хэргээр цаазын ял сонссон Ж.Дамдингийн ялын гүйцэтгэлийг Хятадын шүүх хоёр жилээр хойшлуулжээ

 

...Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Ж.Дамдины амийг хэлтрүүлж өгөхийг хүссэн захидлыг БНХАУ-ын Дээд шүүхийн даргад хүргүүлсэн. Үүний үр дүнд тус улсын Дээд шүүх Ж.Дамдины ялыг гүйцэтгэх хугацааг...


Хар тамхи хэрэглэгч Ч: Хар тамхи хэрэглэсэн хүмүүс цор ганцаараа үлддэг

 

...Үнийн хувьд гэвэл газар газраасаа хамаарч өөр байдаг. Хамгийн хямд газар нь хоёр хүний хамраараа нэг удаа сорж хэрэглэх хэрэглээ 50 мянган төгрөг. Түүнийг татаад хэдэн цаг сайхан мансуурна шүү дээ...

 

Гаднаас нь түгжиж гал тавьсан байж болзошгүй

 

...Наадмын дараахан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд айлын байшин шатаж гэрийн эзэн, эхнэр хүүхэдтэйгээ угаартаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ сарын 14-нд гарсан уг хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж буй. Тодруулбал...

 

Бухимдсан түрээслэгч хоёр литр бензинээр өөрийгөө шатаажээ.

 

...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах «Сант асар» ХХК-ийн «Асайт» Худалдааны төвийн  лангуу түрээслэгч өөрийгөө шатаажээ. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 26 настай, эрэгтэй н.Нямаа гэгч өнгөрсөн мягмар гарагийн 11 цагийн үед өөр дээрээ хоёр литр бензин асгаж, шатаасан байна. Энэхүү мэдээллийн мөрөөр...

 

”Анод”-ын захирлуудыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

 

...Учир нь, тэднийг цагдан хорих хугацаа энэ сарын эцсээр дуусч байгаа юм. Түүнчлэн ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн эрүүл мэнд муудаж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт эмчлүүлэх болсон байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад...

 

Шведэд болсон хэргийг ирэх сард шүүнэ

 

...Тус улсын хууль хяналтын байгууллага манай Консулын албаны хүмүүстэй холбогдож, ирэх наймдугаар сард болох иргэн Б-гийн шүүх хурал хүртэл сэжигтний мэдээллийг олон нийтэд цацахгүй гэсэн байр сууриндаа хэвээр үлдсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр...

 

Өөр дээрээ бензин асган шатаасан Н: Тэр эмэгтэй намайг хараасан.

 

...Асайт худалдааны төвд лангуу түрээслэгч энэ залуугийн биеийн 90 хувь нь түлэгдсэн юм. Тэрээр эсрэг талын  лангууны эмэгтэйтэй муудалцаж ам мурийсны дараа удалгүй ийм хэрэг явдал болсон байна. Түүнийг амь насаа хороох гэж оролдох үедээ...

 

Онц ноцтой хэрэгт дөрвөн хүүхдийг шалгаж байна

 

...Тэгвэл цагдаагийн ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр бол уг хэргийн сэжигтнүүдийг ерөнхийд нь тодорхойлсон бо­лол­той. Хэргийн талаар Баянзүрх дүүр­гийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Ядамдоржоос тодруу­лахад...

 

Дуулиант хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ

 

...С.В.Паушокын хэргийг Сангийн яам хариуцахаар боллоо.  Манай улсад 300 орчим тэрбум төгрөгийн өртэй “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн хэргийг Сангийн яам хариуцахаар боллоо. Татварын ерөнхий газар, “Анод”, “Зоос” банкинд их хэмжээний хохирол учруулж, Олон улсын арбитрын шүүхэд манай улсын Засгийн газрыг өгсөн “Алтан Дорнод Монгол” компанид холбогдох хэргийг ХЗДХЯ хариуцаж, олон улсын эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн. Одооноос дотоодын шүүхээр холбогдох энэ хэргийг ...

 

Алуурчин Хэрлэнчимэг ялаа эсэргүүцэж байна

 

...Одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 онд найз залуугаа хардан Сүхбаатар дүүргийн нутагт 15 настай Б гэх охины амийг хөнөөн ул мөрөө баллан зугтсан Ө.Хэрлэнчимэг болон түүний найз залуу Ж.Очбадрах нарын өмгөөлөгч нар Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандаж, хүсэлт хүргүүлсэн байна. Өмгөөлөгчийн хүсэлтэд Ө.Хэрлэнчимэг нарт оноосон ялыг Дээд Шүүх хянаж үзээд...

 

Анхны төрөгчийн чихэн дээр “энэ балиашиггүй шүү”  гэж шивнэжээ

 

...Халуурсан, ханиалгасан, шингэн алдсан гээд есөн жорын шалтгаанаар эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эмнэлгээс өгсөн эм, тариа үйлчлэхгүй байна гэсэн яриа газар авч, зарим эцэг эх ааштай сувилагч нарыг тариагаа хийчихээд гараад явсан хойгуур нь тарианы шилийг сэжиг бүхий харцаар эргүүлж тойруулан харж байсан гэдэг. Аргаа барсан нэг ээж Ламбаа сайд руу утасдаж...

 

Шведийн шүүх манай иргэнд 13 жилийн ял төлөвлөж болзошгүй.

 

...Гэвч Стокольм хотын шүүх түүнийг аргагүй хамгаалалт хийсэн хэмээн үзэж урьдчилсан байдлаар 13 жилийн төлөвлөөд байгаа аж. Гэвч түүнийг Монголд байхдаа танхайн хэргээр шүүхээс ял сонсч байсан нь түүнд сөргөөр нөлөөлж болзошгүй болоод байгаа. Хэрэв Шведийн шүүх...

 

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн офицер амиа егүүтгэжээ.

 

...Энэ сарын 25-нд Дорнод аймаг дахь Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Хилийн цэргийн 0132 дугаар ангийн VIII заставын орлогч, ахлах дэслэгч Э гэгч АКМ маркийн буугаар өөрийгөө буудсан. Одоогоор түүний амиа хорлосон шалтгааныг тогтоохоор Дорнод аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус ангийн...

 

Эрэн сурвалжлах мэдээллийн алба.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top