УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ОБЕГ-ын төлөөлөлтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр Онцгой байдлын газрын албан хаагчидтай   уулзлаа. Уулзалтаар өвөлжилт болон  аврагчдын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг ярилцсан юм.

Хүйтний эрч олон жилийн дунджаас нэмэгдэж байгаатай холбоотойгоор олон аймаг, сумдад өвөлжилт хүндэрч, зуд болох магадлалтай байгаа. Өмнө нь зуд болсон хойно тусламжийн арга хэмжээ авдаг байсан. Харин энэ удаад зуд болохоос нь өмнө шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй гэдгийг гишүүн болон ОБЕГ-ын албан хаагчид хэлэв.  Мөн засаг дарга нар томилогдохгүй удаж байгаа нь аймаг, сумдаас мэдээ ирэх болон  авах арга хэмжээг хойшлуулах магадлалтай. Тиймээс үүнд анхааран ажиллах хэрэгтэйг хэллээ. Яг одоо өвөлжилт хүндэрч байгаа аймгуудад  очих зам нь цасанд  боогдохоос өмнө улсын нөөцөөс хүргүүлэх тал дээх анхаарах хэрэгтэй гэлээ.

Харин онцгой байдлын газрын ажлын албаныхан одоохондоо өвөлжил хүндэрч, цасанд  боогдсон сумд байхгүйг мэдээлэв. Улсын нөөцийг олгож эхлэхийн тулд эхлээд Засгийн газрын тогтоол гарсан байх шаардлагатай. Одоохондоо тогтоол гарч нөөцөөс хүргэгдсэн сумд байхгүй. Нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүл тогтсон. Тиймээс 12 аймгийн 30 сумдад байдал хүнд байгаа. Цаашид цас үргэлжлэн орох юм бол энэ тоо нэмэгдэнэ. Тиймээс он гарсаны дараагаар нөөц бүрэн байгаа аймгуудаас нөөц нь багасаж байгаа аймгуудруу хувиарлалт хийхээр болсон. Мөн малчид өмнөх онуудын зудаас туршлага суусан байна. Саяхан томилолтоор явахад "цаснаас болоод явах зам хаагдах тохиолдолд нэг сарын нөөцийг өөрсөддөө бүрдүүлээд байна"

Харин  ОБЕГ-ын албан хаагчдад техник, аврах хэрэгсэл ихээхэн дутагдалтай байдаг.  Мөн ажиллах орчин нөхцөл хүнд гэдгийг энэ үеэр онцоллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top