Өнгөрсөн сарын 3-ны өдөр Японы Засгийн газар Монгол улсын Ардын жүжигчин, төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровыг “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнах болсоноо мэдэгдсэн билээ.
Монгол улсын Ардын жүжигчин, төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров нь Монгол-Япон хоёр орны соёлын харилцаа болон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд үүний тус шагналыг үнэлэн олгож байгаа юм.
Түүнд шагналыг маргааш Япон улсын ЭСЯ-ны Элчин сайдын өргөөнд гардуулна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )