Нийслэлийн сүлд модоо асаалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

  Жил бүрийн шинэ жилээр Сүхбаатарын талбайд сүндэрлэдэг сүлд модны гэрэлтүүлгийг энэ жил анх удаа албан ёсоор  асаах ёслол боллоо.   Нийслэлийн төв талбайг чимэглэх сүлд модыг гэрэлтүүлэх ёслолын ажиллагаанд  Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн шилдэг сурагчдын хамт оролцож Сүлд модныхоо гэрэлтүүлгийг асаасан юм.  Энэ үеэр хотын дарга хүүхэд насныхаа шинэ жилийн дурсамжуудаас хуваалцлаа. Ийнхүү энэ жилээс эхлэн  жил бүрийн шинэ оны өмнө Нийслэлийн сүлд модыг гэрэлтүүлэх ёслолыг зохион байгуулж байх юм.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top