5 дүүргийн Засаг дарга ажилдаа оржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

2012 оны 11-р сарын 21-нд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж  дүүргүүдийн шинээр сонгогдсон ИТХ-ын анхдугаар хуралдаан зохион байгуулагдаж, Засаг даргад нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүрэн эрхийнхээ дагуу таван дүүргийн 3асаг даргыг томилж ажилд нь оруулжээ. Тэднийг танилцуулбал:

1. Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар
2. Сүхбаатар дүүргийн Засаг дарга С.Бадарсан
3. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо
4. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа
5. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top