Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл шинэ жил болж байгаатай холбогдуулан үүрэг даалгавар өглөө. Энэ жил нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн хөрөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн гэдгийг хотын дарга дахин сануулсан юм. Мөн Нийслэлийн гэр хорооллынхон аливаа баяр ёслолоор орхигдсон байдалтай байдаг. Тиймээс дүүргүүдийн Засаг дарга нар гэр хорооллын тодорхой байршлуудад сүлд мод засч, хүүхэд хөгшдийг баярлуулах талаар илүү анхаарч ажиллахыг анхаарч ажиллахыг сүүрэгдсэн юм. Мөн шинэ жил гэр бүл, найз нөхдийн хүрээний баяр байдаг. Тиймээс төрийн байгууллага төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэх явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна шинэ жилээр оргилуун дарснаас илүү хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )