Төрийн ордонд гал тахисан сайд Зэвсэгт хүчнийхэнд содон зүйл үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17


Д.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Б.Наранхүү нарын гурван сайд Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ажил байдалтай танилцах зуураа тулганы гал тахих ёслол хийжээ. Энэ ёслолыг  Төрийн ордон дахь төрийн тулганы галыг бадраах ёслолыг анх санаачилж, түүнээ орон даяар төдийгүй бусад улс оронд ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ дунд өрнүүлсэн сайд Н.Батбаяр эрхэм мөн  санаачлан хийсэн аж. Тэрчлэн зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа тулганы гал тахих ёслол болсон тул тус бригадын нөхдүүдийн хувьд  ихээхэн содон үйл явдал болсон юм байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top