25 орны хэлээр ярьж чаддаг хэмээн онигоонд орсон Арго багш өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд Хар сүлдний тахилгын талаар мэдээлэл хийсэн юм. Түүний хэлж байгаагаар бол Чингис хааны он тооллын төв нь 2006 оны арванхоёрдугаар сарын 12-нд байгуулагдсан бөгөөд арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг Их Эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн үзэж байгаа төдийгүй эл өдөр “Хар сүлд”-ийг уламжлал болгон тахисаар ирсэн гэдгийг тодотгосон юм. Тэгэхээр Арго багш ч гэсэн дэлхий сөнөх өдөр Хар сүлдийг тахиж, Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэх гэнэ. Чингис хааны он тооллын төв нь жилд дөрвөн удаа улирлын тахилга хийдэг бөгөөд эл өдөр ямар нэгэн мөхөх сөнөх зэрэг муу муухай зүйл болохгүй. Харин ч эзэн хааныхаа төрсөн өдрөөр хар сүлдийг тахивал Монголчуудын хийморь сүлд дэлгэрэх гэнэ шүү.

Сэтгэгдэл ( 2 )
\n1
Сурагч\n