“Анод” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй удирдлагуудад холбогдох хурал Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөө өглөөний 09.00 цагаас эхэлсэн ч хэдэн минутын дараа шүүх хурал хойшлогдов. Шүүх хурлыг хойшлуулж буй шалтгаан нь гэрчээр оролцох ёстой байсан “Анод” банкны ерөнхий нягтлан бодогч асан Г.Энхцэцэг хуралд ирээгүй байна. Тиймээс шүүгдэгчдийн зүгээс Г.Энхцэцэгийг заавал гэрчээр оруулах хүсэлтэй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд уламжилснаар ирэх оны нэгдүгээр сарын долооны өдөр хүртэл хойшлуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )