О.Магнай цахилгааны үнийг нэмэх эсэхийг шийднэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

Шинэ он гарахтай зэрэгцэн цахилгааны үнийг нэмэх асуудал сөхөгдөнө. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос урьдчилан мэдэгдсэн байгаа билээ. Цахилгааны үнийн тухайд нэг кВт цахилгааны үнийг 15 хувиар нэмэх санал гарчээ. Энэ нь айл өрхийн хэрэглэж байгаа цахилгааны үнэ. Өөрөөр хэлбэл, одоо тооцоолж буй үнээс 15 хувиар нэмэгдэж, 96 төгрөг болно гэсэн үг. Гэхдээ 150 квт доторх цахилгааны үнийг 79.80 төгрөгөөр тооцох аж. Харин аж ахуйн нэгж, уул уурхайн компанийн цахилгааны үнийг 15 хувиас илүүгээр тогтоох саналаа ШӨХТГ-ын даргад хүргүүлсэн байна. Цахилгааны үнэ нэмэх асуудлыг О.Магнай судалж үзээд хариу шийдвэрээ хэлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top