Цагдаагийн байгууллага зөвлөмж мэндчилгээ ирүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

Шинэ жилийн баярыг тохиолдуулан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хуучин оноо үдэж, шинэ оноо угтан цэнгүүн зохион байгуулж  байгаатай холбогдуулан цагдаагийн газраас зөвлөмж, мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээ, зөвлөмжинд: Цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэж дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна" гэжээ. Мөн

  1. Шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүндээ анхаарал, халамж тавьж  гэмт халдлагад өртөх,осгохоос сэргийлж гэр оронд нь хүргэж өгөх арга хэмжээ авах,
  2. Баярын өдрүүдэд хүнсний аюулгүй байдлаа хангаж чанарын шаардлага хангасан баталгаатай бараа бүтээгдэхүүн худалдан авах /архи, согтууруулах ундаа, бусад бүтээгдэхүүн/,
  3. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
  4. Салют /пиротехник/-тэй болгоомжтой харьцаж, зөвшөөрөгдсөн газраас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авч,хэрэглэх бол  мэргэжилтний туслалцаа авах,
  5. Галын аюулаас урьдчилан сэргийлж, олон нийтийн газарт салют /пиротехник/-ийн хэрэгсэл хэрэглэхдээ аюулгүй байдлаа хангаж мэргэжлийн байгууллагын туслалцаа авах
  6. Баярын өдрүүдэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өмч хөрөнгөндөө /автомашин, цүнх сав, дээл хувцас, гэх мэт эд зүйл/ анхаарч манаа харуул, жижүүртэй газарт байлгаж, тэдний ажлын хариуцлагыг сайжруулахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top