84 настай хөгшний амийг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

Булган аймгийн Булган суманд оршин суух 84 настай Л-ийн хоолойг нь хүйтэн мэсээр зүсч амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан байна. Одоогоор хэрэгтэнг бариагүй байгаа бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна. Мөн одоогоос долоон хоногийн өмнө Булган аймгийн Булган суманд байрлах “Орхон” зочид буудалд 22 настай охиныг амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top