Сэтгүүлчдийг дарамтласан этгээдэд ял оноов

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

2012 оны 06 сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах “SKY” телевизийн байранд согтуугаар, бүлэглэн танхайрсан Бумууцэрэнгийн Ганзориг нарын хэргийг шийдвэрлэж зохих ялыг оноожээ.  Дээрх хэрэгт тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэний дагуу 2012 оны 12 сарын 14-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд Монгол улсын эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганзоригт 3 жил 5 сарын хугацаагаар хорих, Д.Уланбаярт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин Б.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулан шийдвэрлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top