МҮОХ-ны газар хэний гараар хаашаа оров?

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

Монголын үндэсний олимпийн хороо 2004 онд 6.7га газар эзэмшиж байжээ. Өнөөдөр тус байгууллагын нэр дээр ердөө 0.36 га газар үлдсэн байна. Монголыг олимпод төлөөлдөг, спортынхны нэр нүүр болсон тус байгууллагын Ерөнхийлөгчөөр 11 жил тасралтгүй ажиллаж байгаа Д.Загдсүрэнгийн “хүсэлт”-ийг үндэслэн газраас хэсэгчлэн компани, төрийн бус байгууллагын эзэмшилд шилжүүлсээр байгаад эцэст нь ийм байдалд хүрчээ.

Хэдэн жилийн өмнө МҮОХ-ны дэргэд Тамирчдын нөхөн сэргээх төв байгуулагдаж байсныг санаж байгаа биз. Гэтэл одоо энэ төв "Тамирчин" нөхөн сэргээх сувилал нэртэй ХХК болж, Б.Наранцэцэг гэж хүний хувийн өмчид шилжүүлжээ. Б.Наранцэцэг нь МҮОХ-ны хуулийн зөвлөх юм байна. Гадны санхүүжилтээр байгуулагдсан олимпийн наадамд бэлтгэгдэж байгаа тамирчдын төвийг ямар учраас хувийн компани болгож, олимпийн хорооны өнөөгийн удирдлагын багт харьяалагдаж байгаа хүнд эзэмшүүлснийг мэдэхгүй. Энэ мэт газрын маргаан, албан тушаалаа ашиглан шийдсэн асуудлууд байгаа тул МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна.

МҮОХ-ны нэр дээр байсан газар өнөөдөр хэний хүсэлтээр хэний эзэмшилд шилжсэнийг доорх баримтаас харна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top