Улсын нөөцийн дарга Д.Батсайханыг ажлаас нь чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж тушаал гаргаж Улсын нөөцийн дарга Д.Батсайханыг ажлаас нь чөлөөлжээ. Учир нь ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь  албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа болохоор  ажлаас нь чөлөөлсөн юм байна.  Тодруулбал Д.Батсайхан нь  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдсан байсан юм. АТГ-аас түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч харьяаллыг нь өөрчлөн, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон байна.

Д.Батсайхан нь ОХУ-аас оруулж ирсэн 900 тн улаан буудайг “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч бичиг баримттайгаар улсын нөөцөд авсан. Улсын нөөцөд тариа буудай нийлүүлсэн аж ахуйн нэгжид урамшуулал болгож, тн тутамд 80000 төгрөг олгох Засгийн газрын журмыг далимдуулан хууль бус үйлдэл гаргасан. Энэ булхайтай ажилдаа газар тариалан эрхэлдэг “Баяржавхлан” ХХК-ийн захирал Ц.Мэндбаяр, “Бооцын тариа” ХХК-ийн захирал С.Баатар нарыг ч мөн татан оролцуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 72 сая төгрөг гаргуулжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top